Аун Сан Су Чи
Гэртээ 10 гаран жил хоригдсон Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй Аун Сан Су Чи, тэрээр “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг үүсгэн байгуулсан боловч цэргийнхний улс төрийн шахалтаар 1989 оноос хойш 10 гаран жилийн турш гэрийн хорионд орсон. Мьянмарын Засгийн Газрын зүгээс эргэж энэ улсад хэзээ ч ирэхгүй гэсэн болзолтойгоор хорионоос суллах санал тавьж байсан боловч тэрээр саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Хорионд байх хугацаандаа ч тэрээр ил, далд хэлбэрээр ардчилсан хөдөлгөөнөө удирдан зохион байгуулан олон улсын нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог шагналууд олныг хүртсэн бөгөөд 1991 онд Нобелийн энх тайвны шагнал авсан юм. Нобелийн шагналыг дагалдаж ирсэн 1 сая 300 мянган ам доллароороо “Мьянмарын ард түмний эрүүл мэнд, боловсролын төлөөх сан”-г байгуулсан.Тэрээр өнгөрсөн 2015 оны сонгуульд ялалт байгуулж парламентын ордонд хөл тавьсан.
Comments