Бага байхдаа зуны амралт эхлэхээр л хөрш айлынхаа хүүхдүүдтэй хамт чулуугаар айл гэр болж тоглодог байж билээ, өглөөнөөс орой болтол чулуун гэрээ тохижуулах гээл, янз бүрийн хэлбэр дүрстэй чулуу хайж гүйгээл, сууж байгаа нохойны дүрстэй чулуу олсноо гэрийнхээ гаднаа гэр сахиж бай гэж тавина, бас гар утасны хэлбэртэй хавтгай чулуун дээр жижигхэн чулуунууд өрж байгаал утасны товчлуур болгочихоно, савангын дүрстэй чулуу олсноо саван гээл чулуун гэртээ тавьчихна, бас хоол хийх гээл баахан өвс ногоо тасдаж ирж байгаал хавтгайлсан ундааны бөглөөгөөр нөгөө өвс, навчаа хэрчиж хоол хийжийн гээл, өөр нэг хэсэг хүүхдүүд хажууд бас гэр барьж хөрш айл болж тоглоно оо, тэгээл бие биенийхээрээ цочилсноо, ирсэн хүмүүст бэлэг өгжийн гээл бас л янзан бүрий хэлбэр дүрстэй чулуу бэлэг гээл өгчихнө. Чулуугаар гэр барьж тоглох бүрдээ яагаад ч юм гадагшаа аялалаар явлаа гээл, хамт тоглож байгаа найзуудаа өөрийнхөө хүүхдээ болгоцон , хүүхдүүдээ аваад гадаадруу аялалаа гээл чулуун гэрээ цоожилоод явдаг б
Comments
Post a Comment